Судалгааны үр дүнгүүд

Сүүлийн судалгааны үр дүн

2015 оны судалгаанд гар бие оролцсон бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ хуудас дээр байгаа эхний гурван диаграмм нь та бүхний өгсөн мэдээ дээр үндэслэн хийгдсэн. Тайлангийн удиртгал, эхний жилийн тайлангийн хураангуйг энэ хуудасны доод хэсэгт оруулсан.

Эхний диаграмм нь өнгөрсөн жилийн хувьд хамгийн их хариуг Пакистан улсаас ирүүлсэнийг харуулж байгаа бөгөөд веб хуудас руу хамгийн их хандсан хүмүүс өөрсдөө судалгааг хийж гүйцэтгэсэн. Тиймээс судалгааны шагналын эзнээр Пакистанаас 2 хүн, 2 дугаар байранд Арабын Нэгдсэн Эмират улс, 4 дэх байраар Туркменстан улс шалгарсан.

 

2 дахь диаграмм дээр Арабын Хойгийн бараг бүх шонхор шувуу сургагч, баригч нар өөрсдийн шонхор шувуугаа мал эмнэлэгт авчирч үзүүлсэн байгааг харуулж байна. Тийм ч учраас эхний судалгаанд хамрагдсан шувуудаас хамгийн урт насалж байгаа нь Арабын Хойгийх байгаа нь сүүлийн диаграмм дээр харагдаж байна. Хятад, Хойд Африк, Пакистан улсуудад шонхорын эмнэлэгийн тоог нэмэх нь шонхор шувуу сургагч, баригч нарт шаардалагтай байна.

 

3 дахь диаграмм дээр Төв өмнөд Ази болон Хятадын ихэнх шонхор шувуу сургагч нар нь ан хийх хугацаа дууссаны дараа идлэг шонхороо тавьдгийг харуулж байна. Энэ нь олон зуун жилийн турш өвлөгдөж ирсэн ёс заншилаа одоо хүртэл дагадаг нь харагдаж байна.

Өмнөх судалгааны үр дүнгүүд

Багана тус бүр хэдэн шонхор шувуу сургагч 1-7 шонхор шувуутайг харуулж байна.
Багана тус бүр хэдэн шонхор шувуу сургагч 1-7 шонхор шувуутайг харуулж байна.

Дараах үр дүн нь 2013 онд Персийн булангийн орны 44 шонхор шувуу сургагчаас авсан судалгааны үр дүн юм.

Тэдний дундаж нас нь 47

Тэдний хагас нь 20-оос дээш жил шонхор шувуу сургагчаар байсан.

Агнах ан гөрөө нь дэндүү цөөхөн байсан учир 11 нь шонхор шувуу тэжээхээ больсон.

Одоо идэвхтэй байгаа шонхор шувуу сургагчдын жил бүр хэдэн шонхор шувуу байлгадаг тоог хажуу талд нь харуулав. 11 шонхор шувуу сургагч 1, 11 шонхор шувуу сургагч 2 шонхор шувуутай байна. Гэхдээ нэг шонхор шувуу сургагч 6 нөгөө нь 7 шонхор шувуутай байна.

 
Дараах баганад шонхор шувуу сургагч нь хэдэн жилийн турш шонхор шувуугаа байлгасанг харуулж байна. 1-2 жил, 3-4 жил, 5-6 жил, 7-8 жил, 9-10 жил, 11-12 жил, түүнээс олон.
Дараах баганад шонхор шувуу сургагч нь хэдэн жилийн турш шонхор шувуугаа байлгасанг харуулж байна. 1-2 жил, 3-4 жил, 5-6 жил, 7-8 жил, 9-10 жил, 11-12 жил, түүнээс олон.

Шонхор шувуу сургагчдаас хамгийн удаан нь хэдэн жил шувуугаа байлгасан талаар мөн асуусан. Доорх хүснэгтэд харуулснаар ихэнх шонхор шувуу сургагч нар хөгшин шонхороо 3-4 жил, 10 нь 4 жил, нэг нь өөрийн хайртай анч шувуугаа 15 жилийн турш байлгасан байна. Зарим нэг шувууд нь одоо хүртэл байгаа ба 60% нь шувуугаа зарсан, цөөн тооны шувуу нь үхсэн ба байгальд нь эргүүлэн тавьсан.

Веб хуудас дээр

Эхний жилийн тайлангийн танилцуулгыг Абу Даби, Өмнөд Африкийн даргалснаар үр дүнгийн эмхэтгэсэн хураангуйн хамтаар хүргэж байна.