Сургасан идлэг шонхор шувууд

Эмчид үзүүлэх

Шонхорын эмнэлэгт үзүүлэх
Шонхорын эмнэлэгт үзүүлэх

Хэрэв та Эрүүл шонхор хэсгийг уншсан бол малын эмч таны шонхорт хичнээн их хэрэгтэй хүн гэдгийг ойлгож авсан байх. Шонхорын эмнэлэг хуудсанд махчин шувуудын мэргэжилтэнгүүдийн жагсааалт байгаа. Жагсаалтанд ороогүй таны мэддэг эмнэлэг байвал бидэнтэй холбоо барина уу. Зэрлэг идлэг шонхор, сургасан шонхор шувууг хамгаалахад бид бүгд хамтран ажиллах хэрэгтэй.

Эмнэлэгт үзүүлэхээр ирэх бас нэг өөр шалтгаан нь та өөрийн авсан идлэг шонхорын талаар илүү ихийг мэдэж авах юм. Идлэг шонхорыг хамгаалах олон төрлийн судалгаа хийгдэж байгаа тул таны шонхорт харагдаагүй далд байсан ямар нэгэн тэмдэглэгээ байвал эмч түүнийг олж илрүүлж хаана бойжсоныг нь тодорхойлж чадна. Зарим шувууд нь биологч нарын тавьсан микрочиптэй байх тохиодол байдаг. Хэрэв та жижиг өд болон бусад дээж өгвөл одоо хийгдэж байгаа DNA-ийн судалгаанд хамрагдаж таны шувууны гарал үүслийг тодорхойлж болох юм.

Эмч таны шонхороос энэ төрлийн мэдээ мэдээллийг цуглуулж авснаар байгаль дээр байгаа идлэг шонхорыг хамгаалахад их тустай байх болно. Хэрэв бид сургасан идлэг шонхорыг хаана өсөж бойжсоныг тогтоож чадвал хаана хамгаалалт илүү хийх шаардлагатайг мэдэж авах юм. Энэ нь танд ч бас ашигтай юм.

Идлэг шонхорыг аюулгүй нисгэх нь

Аюулгүй чөдөртэй идлэг шонхор (дарж томруулах)
Аюулгүй чөдөртэй идлэг шонхор (дарж томруулах)

Идлэг шонхор хурц хараатай ан хийх сайн хамтрагч. Аюулгүй чөдөртэй байснаар ямар нэгэн саадгүй, орооцолдохгүйгээр бууж чадна. Хаана нисгэх нь их чухал. Яагаад гэвэл байгаль дээр ялангуяа сууж амрах газаргүй орчинд олон зуун тооны шувууд бага хэмжээний тогтой утсанд цохиулж үхдэг.

Таны барих гэж байгаа анг буудах гэж байгаа бусад анчид болон тагтаа тэжээдэг хүмүүсээс хол байх хэрэгтэй. Үүнээс болж харамсалтай ослууд гардаг. Тагтаа нь шонхорыг холоос өөртөө татаж аюултай газарлуу аваачдаг. Тагтаа нь хурдны зам дээр машин дундуур нисэн зугтаж шонхор араас нь хөөж осол гарах тохиолдолууд байдаг. Таны шувуу тагтааг барьсан ч тагтаа нь олон төрлийн өвчний нянг биедээ тээж бусад махчин шувуудад халдварлуулдаг тул их осолтой.

Бусад махчин шувууд ялангуяа өглөөгүүр нисэж байгаа нь шонхор шувуунд халтай. Энэ үеэр бүргэд шонхорлуу дайрдаг. Ангаа барьж газарт буусан шонхорт нохой хүртэл халтай.

Махчин шувуудыг суллаж тавих

Таны идлэг шонхор суллаж тавихад бэлэн үү?
Таны идлэг шонхор суллаж тавихад бэлэн үү?

Урьд нь шонхор шувуу сургагч нар ан хийх хугацаа нь дууссан шувуугаа суллаж тавьдаг байсан. Энэ нь сайхан ёс заншил. Шонхор шувуугаа эрүүл байлгаж, сайн ан хийлгэж сургаж, зөв суллаж тавьж чадсан бол байгаль дээр байгаа шонхороос ч илүү амьдарч үр төлөө өгч чаддаг. Энэ нь байгаль дээр байгаа шонхор, харцаганд санаа тавьдаг ихэнх шонхор шувуу сургагчдад чухал юм.

Англи улсад ой модоо хавтгайруулан тайрч харцага шувуугаа байгаль дээр нь устгаж дуусгасан. Шонхор шувуу сургагч нар тухайн харцагыг гаднаас импортоор оруулж ирэн сургаж байгальд нь тавьснаар харцаганы тоо толгой одоо хэдэн зуун хосоор тоологдож байна. Хордож болон байгаль дээр устаж үгүй болсон махчин шувуудыг шонхор шувуу сургагч нар үржүүлэн эргүүлэн тавьж нутагшуулсан жишээ олон оронд бий. Олон төрөл зүйлийн шувууд дээр амжилттай хэрэгжүүлсэн байдаг ба ялангуяа эгэл шонхор дээр бүр илүү амжилт олсон байдаг.

Энэ шувуулахуйн зан заншил нь шонхор шувуу сургагчдыг махчин шувуу барих аргад суралцах, тэдгээрийг судлахад чухал үүрэгтэй. Хамтрагч шувуугаа ан хийх хугацаа нь дуусаж байгальд нь эргүүлэн тавих цаг нь болсон гэж үзэж байгаа бол Шувуулахуй болон махчин шувуудыг хамгаалах олон улсын холбооны веб хуудсанд хэрхэн эргүүлэн тавих талаар хялбар удирдамж байршуулсан байгаа. Ан хийдэг байсан тэр найдвартай аюулгүй газарт нь эргүүлэн тавих хэрэгтэй шүү.

Веб хуудас дээр